МУГТ Д.Отгондалай мэргэжлийн бокст шилжинэ

2019 оны 7 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, “Рио 2016” наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай МУГТ Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулан, мэргэжлийн бокст шилжихээр болсон талаар эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би гурван дэлхийн аваргад шүүгчдийн булхайгаас болж луйвардуулсан. Даанч энэ тухай ярихаар ялагдсан хүн шалтаг хайж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг.

Манайхан ялалтыг ойлгоно уу гэхээс ялагдлыг бараг ойлгодоггүй. Ялагдсан гэвэл тэгээд янз бүрээр хэлнэ. Яллаа гэвэл тэнгэрт тултал магтана. Тэдний хэлж буй магтаал биднийг нэг хэсэгтээ л газарт буулгахгүй шүү дээ… 2020 он хүртэл зүтгэнэ.

2020 онд ямар ч амжилт үзүүлсэн бай зодгоо тайлна. Тэгээд дараагийнхаа зорилгын төлөө хичээнэ дээ” гэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606025
0 эможи

keyboard_arrow_up