“Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл” болон “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн гэрээг байгууллаа

2019 оны 7 сарын 22

Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 12 сая еврогийн Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжил - Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил - Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна.  

Өнгөрөгч Баасан гарагт тус “Дэд бүтцийн хөгжил - Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил - Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийн ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх гэрээнд Барилга, Хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Бүгд Найрамдах Австри Улсын “Зумтобел Лайтинг Жи Эм Би Эйч” компанийн Ерөнхий захирал Альфред Фелдер нар гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад БХБЯамны холбогдох албаны хүмүүс, төсөл хэрэгжих орон нутгийн Засаг дарга нар болон гүйцэтгэгч компанийн Хуулийн хэлтсийн ерөнхий зөвлөх хатагтай Мириам Модрок, Борлуулалтын албаны дарга ноён Волфганг Строй нарын төлөөлөгчид оролцлоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606017
1 эможи

keyboard_arrow_up