Б.Даваа: Цагдаа болох мөрөөдөл минь энэ албаны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хүчийг өгдөг

админ
2019 оны 7 сарын 20

Arslan.mnЦагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан  цагдаагийн албанд зүтгэж буй Срнгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөгч, цагдаагийн  цагдаагийн ахлах дэслэгч Батсүхийн Даваатай ярилцлаа.

Юуны өмнө Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж, ажлын сайхан гэсэн зүйлээсээ яриач?

Баярлалаа. Юуны өмнө Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан хамтран ажиллаж байгаа болон үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье.

Би 2001-2011 оны хооронд Баянхонгор аймгийн 1 дүгээр арван жилийг дүүргээд 2011-2015 онд Хууль сахиулах их сургуулийг төгссөн, 2015 оноос одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Хэрэг бүртгэгч, мөрдөгчөөр ажиллаж байна. Тасралтгүй 4 дэх жилдээ ажиллаж байна.

 

Энэ албанд ажиллаад шантрах, хэцүү санагдах үе байсан уу?

Багаасаа л цагдаа болохыг мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрээд цагдаагийн албандаа хоергүй сэтгэлээр ажиллаж байна. Ажилдаа дуртай  болохоор тийм үе байгаагүй. Цагдаагийн албанд эрэгтэй юу, эмэгтэй юу, нялх хүүхэдтэй юу гэдэг огт хамаагүй байдаг. Бид шөнөжин жижүүрлээд л маргааш нь амрах ч үгүй ажиллаад л зохицуулаад ирсэн. Ажилдаа дуртай байх өөр л дөө. Хүн чинь дуртай юмандаа бүхнээ зориулдаг болохоор шантрах, янз янзын юм бодох ч цаг байдаггүй, чин сэтгэлээрээ ажиллаж байна.

Цагдаагийн баяраар бараг л гэр бүлээрээ баярладаг уу?

Тиймээ. Энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн босгон дээр СХД-ийн прокурорын газрын баярын бичгээр шагнагдсан баяртай байна. Бид гэр бүлээрээ стадионд баяраа тэмдэглээд, дараа нь үр хүүхэдтэйгээ салхинд гарч баярладаг.

Хэрэг илрүүлэх, мөрдөх хугацаанд хөгжилтэй, дурсамжтай явдал тохиолдож байв уу?

Бидний хувьд  хэргээ бүрэн шалгачихаад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн асуудлыг бүрэн шийднэ гэдэг бол энэ мэргэжлийг эзэмшсэний сайхан нь байдаг цагдаагийн байгууллагад орж үе үеийн ахмад болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуучуудаа хамтран ажиллаж байгаадаа баяртай сэтгэл өөдрөг байдаг.

Гэр бүлийнхээ талаар танилцуулаач, цагдаагийн хүн байдаг уу?

Манай ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Манаы эхнэр энгийн ажилтай цагдаагийн ажлыг ойлгож намайг дэмжиж явдаг ар талыг маань сайн зохицуулаж яваа эмэгтэй байдаг ханьдаа баярлаж байдаг даа.

Ярилцсанд бааярлаа.

Эх сурвалж: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606001
3 эможи

343 Ankhaa
2019-07-24 00:13
andiin ajild amjilt husey
keyboard_arrow_up