Хөдөөний замд автомашинууд мөргөлдөж 29 настай эмэгтэй нас баржээ

2019 оны 7 сарын 19

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

2019.07.15-18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 10 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба 5 нь явган зорчигч хэлбэрээр,  5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 4 хүүхэд, эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:


- 2019.07.15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн. 

- 2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

- 2019.07.14-ний 17.57 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ хээр, хөдөө замгүй газарт буюу малчны бэлчээрт амины Honda Cross road маркийн  автомашины жолооч Х нь Toyota Prius  О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч

29 настай, эмэгтэй Х нас барсан 

- 2019.07.17-ны өдөр БЗД-ийн 11 дүгээр хороо Товчооны зам Beiben /том овор/ маркийн автомашины жолооч Г нь Зорчиг тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, 7 настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын 5 хүн гэмтсэн байна. 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 12, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
605965
4 эможи

Зочин
2019-07-19 12:27
сонирхолтой
keyboard_arrow_up