ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Өчигдөр ослын улмаас нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ

2019 оны 7 сарын 16

яараад яахав дээ зурган илэрцүүд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

Гэмтэж бэрсэн 8 хүмүүс жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас онхолдож гэмтсэн байна. 

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Сэрэмжлүүлэх зорилгоор ноцтой зам тээврийн ослын дурьдвал:

  • 2019 оны долоодугаар сарын 15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, нэгдүгээр хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн. 
  • 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож, 36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

 

 

Эх сурвалж: ТЦА 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605859
0 эможи

Y
2019-07-16 11:32
Avaar hiisen sogtuugaar mashin barisan humuustei mash hatuu hariutslaga toots huulia changalaachee hunii altan ami
keyboard_arrow_up