“Улаанбаатарын үдэш” цэнгүүн өнөөдөр, хүртэл үргэлжилнэ

админ
2019 оны 7 сарын 12

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу өнөөдөр дахин Төв талбайд “Улаанбаатарын үдэш” тоглолт болно. Өмнө нь нэг л өдөр тоглодог байсан бол энэ жил хоёр өдөр тоглохоор болжээ.

Энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил тохиож байгаа учраас хотын иргэддээ хоёр өдөр урлагийн тоглолт сонирхуулахаар шийджээ.

Мөн энэ үдэш БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас нийслэл хотын түүхт 380 жилийн ойд бэлэг барьж, Пёнчаны олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан лазер шоу үзүүлбэрийг сонирхуулж, 100 гаруй дрон ниснэ.

Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сонгодог урлагийн гала тоглолт болно. Энэ жил поп опера тоглолтыг үзэгчдэдээ зориулан хийж, энэ урлагийн төлөөлөл болсон “Увертюра”, “Ньюнс” хамтлагаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Анхбаяр нар уран бүтээлийн дээжээсээ олны хүртээл болгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605816
0 эможи

keyboard_arrow_up