“Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж байна

админ
2019 оны 7 сарын 12

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд оюутан залуус наадамчин олныг цэвэрхэн наадахыг уриалсан “Цэвэрхэн наадацгаая” аяныг өрнүүлж байна. Уг аяны хүрээнд сайн дурын оюутан, сурагчид иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж, хаясан хогийг нь түүж байв. Мөн зарим хэсэг нь “Хандлагаа өөрчилье. Цэвэрхэн наадацгаая” гэсэн самбарыг барин стадионыг тойрон алхаж байлаа.

Энэ жил Төв Цэнгэлдэхэд хогийн савыг 15 метр тутамд байрлуулж, “шил лааз” “хуванцар, гялгар уут” “цаас” хэмээн ангилжээ. Өнгөрсөн жилийг бодвол иргэд, наадамчин олон маань хогоо хаа сайгүй, замбараагүй хаяхгүй, соёлжиж төлөвшсөн байгаа нь ажиглагдав.

Байгаль орчин, аялал жуулчлалын наадамчин олныг дэлхийд ганцхан Монгол наадмаараа хоггүй цэвэрхэн наадахыг уриалах, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалахыг сануулах, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цэвэрхэн наадацгаая” аяныг зохион байгуулж байгаа юм. Аян таван хоног үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605815
1 эможи

Зочин
2019-07-12 10:04
сайн байна.
keyboard_arrow_up