СУРВАЛЖЛАГА: Цагдаагийн “ТҮР ХҮРЭЭ“-гээр түр саатах зуур

2019 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэлж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас эдгээр алба хаагчдыг ая тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн "Түр хүрээ"-г байгуулаад байна. 

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав: Наадмын хамгаалалтанд гарч буй 1400 алба хаагчдын байрлах байр, хоол хүнс, шаардлагатай бүхий л зүйлсээр бүрэн хангаж ажиллаж байна

цагдаагийн хурандаа С.Баасанжав: зурган илэрцүүд

Цагдаагийн байгууллагаас жил болгон баяр наадмын үеэр наадамчин олныхоо амар тайван, аюулгүй наадах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, хамгаалалтанд гардаг билээ. Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хамт олон Хүй Долоо худагт хамгаалалтанд гарч буй алба хаагчдыг байрлуулах “Түр хүрээ”-г баяр наадмаас нэг сарын өмнө бэлтгэл ажилдаа орж, бүх талын зохион байгуулалтыг хийж ажилладаг. Өнөөдөр “Түр хүрээ”-нд цагдаа, дотоодын цэргийн 30 гаруй анги байгууллагын 1400 орчим алба хаагч, ДХИС-ийн сонсогчид, олон нийтийн болон гэрээт цагдаа нар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын хувьд 9-өөс эхлээд 12-ыг дуустал энд байрладаг. Манай албанаас жил ирэх тусам “Түр хүрээ”-гээ улам сайжруулж, тохижуулж байна. Тухайлбал, талбайгаа тойрсон явган хүний зам, гэрэлтүүлэг, авто машины зогсоол зэргийг бүрэн шинэчиллээ. Мөн алба хаагчдыг энд ая тухтай байрлаж, амраахын тулд сагсны талбай, хөлбөмбөгийн болон гар бөмбөгийн талбайг засч тохижууллаа. Түүнчлэн алба хаагчдынхаа хүнсний болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн багийг энд байршуулж байна. Дээрх бүх ажлаас гадна хувцас, хангамж, хоол хүнс, техник хангамжаар бүрэн хангадаг. Мөн бүх автомашин, мотоциклиудын бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.

Өнөөдрийн хувьд Шүдлэн, хязаалан насны хурдан морьдын уралдааны хамгаалалтын ажлууд дуусч, “Түр хүрээ”-нд байрлах алба хаагчдын чөлөөт цагт зориулж цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон урлагийн тоглолт үзүүлж байна. Үүний дараа амрах бэлтгэлээ базааж, 22 цагт тоогоо аваад амарна.

Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан жил болж байна. Наадамчин олныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж буй нийт алба хаагчиддаа аюул, осолгүй найдвартай ажиллахыг хүсье.

-Ингээд "Түр хүрээ"-ээс бэлтгэсэн ФОТО СУРВАЛЖЛАГЫГ хүргэж байна-

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605803
6 эможи

Зочин
2019-07-11 10:00
сайн
keyboard_arrow_up