БНХАУ-ын дэд даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлнэ

админ
2019 оны 7 сарын 10

Ван Чишань зурган илэрцүүд

Манай улсын гадаад харилцаанд тохиож буй томоохон үйл явдал гэвэл энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно.

Энэхүү ойн хүрээнд олон бүтээлч ажил хийгдсэний нэг  нь саяхан байнгын ашиглалтад хүлээн авсан  Улаанбаатар-Хөшигийн хөндийн  чиглэлийн 32 км хурдны зам гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хай Минь онцолж байсан билээ.

Тэгвэл энэ 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаны манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна.

Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605787
0 эможи

keyboard_arrow_up