Долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж, ээжийнхээ аминд хүрчээ

админ
2019 оны 7 сарын 10

7 настай хүү буу оролдож байгаад алдсан сум ээжийнх нь аминд хүрч, дүү нь хүнд шархадсан хэрэг өчигдөр буюу долдугаар сарын 9-нд гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж.

Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
sad an post
25
ouch an post
confuse an post
1
angry an post
3
605786
34 эможи

Монгол
2019-07-14 11:30
Эцэг эхчүүд үр хүүхэддээ,байгаа орчиндоо анхаарал тавьж байгаачээ.
Tpz
2019-07-11 16:53
Eej n hvvhde tewreed suuj bhd n newt buudaj
Зочин
2019-07-10 19:12
Тоз-8 аар 2 удаа буу алдсан болж таарах уу! Эсвэл автоматаар бууддаг Тоз 8 уу?
Zochin
2019-07-10 18:42
7 nastai hvv sanaatai budahgvi n oilgomjtoi. Medeenii garchig chin ymar muuhai emzeglemeer um be. Buug sumtai tawisan hariutslagagvi nuhuriin talaar bichih heregtei sh de. Hvvhed bol hvvhed sh de yaj zochirdson bgaa bol vneheer haramsaltai. Ene hvvhdiin ireedvi ymar hetsvv ve.
Zochin
2019-07-10 11:45
Yaanaa ee burhan orshoo! Yamar aimar yum be! Bytshan hvv tsaasdaa yaj amidarnaa! Dvv ni gaigvi bgaasai bilee
keyboard_arrow_up