ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Айдасын даваа орчимд ноцтой осол гарч хүний амь эрсэджээ

2019 оны 7 сарын 09

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айдасын даваа, Айдасын давааны урд замд өчигдөр буюу 2019.07.08-ны 23 цагийн орчимд ноцтой осол гарч хүний амь нас эрсэджээ.

Тодруулбал BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz маркийн М болон Mitsubishi Fuso маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 30 настай, эрэгтэй М нас барж, зорчигч 27 настай эмэгтэй Х,  6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсанг шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Баяр наадмын өдрүүдэд эхэлж байгаа тул жолооч та бүхэн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
1
confuse an post
angry an post
2
605733
14 эможи

Irgen
2019-07-15 12:27
80km tsagiin hurdtaI yavj bhad hajuugaar salhi tatuulaad l baraagui alga boloh yum hedtei yavdag ulsuud ve?
Зочин
2019-07-10 22:20
Өгсүүр зам Тахир зам Уруу зам гсн тэмдэг 5 алхаад л байдаг штээ тэрийг хараад ч яах вэ гүйцэд түрүүлнэ хурд хэтрүүлнэ Үхэх үйл нь ирчихсэн хүмүүс бдан бхаа мөрөөрөө үхэхгүй бусдыг чирнэ хичнээн сайхан гэр бүл сүйрч хичнээн хүн тахир дутуу болж бна өөр дээрээ туршаад нэмэлт запас амьтай юм шиг л явах юм
Би
2019-07-09 21:26
Гарцан дээр хурдаа ч хасдаггүй орк хүүрнүүдийг шууд эрхий нь хас
Иргэн
2019-07-09 17:37
Болгоомжтой л явахгүй дээ ум ма ни бад ми хум. Энэ замын хөдөлгөөний хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулж гарцгүй газраар хэнэг ч үгүй гардаг явган зорчигч нарыг дайраад өнгөрөхөд ямар нэг хариуцлага тооцдоггүй болгоё. Үнэхээр бэрхшээлтэй юмаа утсан чинээ улаан амиа ундааны савнаас доорд үзсэн хүмүүсийн хохь нь баймаар байна.
Хөдөөний жолооч
2019-07-09 14:24
айцын давааны өгсүүр богинохон хэрнээ эргэлт огцом эвгүй зам. хүмүүс өгсүүр эргэлттэй замд гүйцэж түрүүлэх гэж яараад байдаг. Богинохон өгсүүр учир яаралгүй тэвчээртэй цуваад өгсөөд гарвал Улсын нийслэл Улаанбаатартаа энх мэнд хүрнэ, улсын наадмаа үзнэ шүү жолооч нараа. Ялангуяа манай приустай залуус гэнэдэж тооцоо алдах гээд байгаа харагддаг шүү
иргэн
2019-07-09 11:39
одоо яахав дээ Жолооч нарт Анхааруулж хэлж ярьж сануулж бүүр Яараад яахав дээ гэсэн Аян хүртэл явуулж байхад Хэнэггүйгээсээ болж Осол гаргаж Амь насаа егүүтгээд байгаа Улсыг Яалтай ч билээ дээ ямар Бурханы оронд тавтай Морил гэлтэй биш дээ
Зочин
2019-07-09 11:14
энэ бол асуудал
Зочин
2019-07-09 11:02
Айдасын даваа биш Айцын даваа гэдэг
keyboard_arrow_up