Ж.АМГАЛАН: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 646 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

админ
2019 оны 7 сарын 08

Arslan.mn

Тулгар төрийн 2228 Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: 

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар 10 аймаг, 161 сум баяр наадмаа хийчихээд байна. Долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд Олон улсын авто ралли Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайрч өнгөрнө. 

Улсын баяр наадмын хамгаалалтын бэлтгэл ажлын зураглал, тооцоогоо өдөр, цаг, минутаар гаргана. 

Хүй долоон худагт хурдан морины уралдааны үеэр морь дагадаг, тоос босгодог байдлыг багасгана. Хурдан морийг дагах машин найм байна. Хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн машинууд байна. 

Үндэсний бөхийн барилдааны тухайд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийн албан хаагчид байх ёстой газрууддаа ажиллана" гэлээ.  

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат

Arslan.mn

Түгжрэлгүй, осолгүй наадмыг өнгөрүүлэхийн тулд ТЦА-аас 700 гаруй алба хаагчид 24 цагийн турш ажиллана. 

Иргэдийн хувьд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг “Авто радио” ФМ 96,3, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол хөдөлгөөнд оролцогч нарт мэдээлэл хүргэх болно.

Үүнээс гадна зөвшөөрөл аваагүй иргэдэд зориулж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Дүнижнгарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчлэх юм.

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь хохирсон. Нийт бүртгэгдсэн ослын 76,7 хувь буюу 336 нь, амь нас хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн. Тиймээс энэ жилийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, орон нутгийн замд анхаарал болгоомжой зорчихыг анхааруулж байна. 

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605712
0 эможи

Зочин
2019-07-08 13:22
сайн байна.
keyboard_arrow_up