Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирлоо

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

2019.07.01-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 231 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 169 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.07.01-ний 18.50 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын 3-р багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20км-т/ асфальтан замд амины Kia K5 маркийн автомашины жолооч С нь амины Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 42настай, эмэгтэй Н нас барж, жолооч 24настай, эрэгтэй О, 32настай, эрэгтэй С, зорчигч 41настай, эмэгтэй Ц, 67настай, эмэгтэй Ц, 75настай, эрэгтэй Н, 58настай, эрэгтэй О нарын 6 хүн гэмтсэн
  • Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Орон нутгийн замд хурдаа тохируулж яваагүйгүйгээс хүний алтан амь хохирсоор байна.  Холын замд “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” жолооч та хурдаа тохируулж явахыг ТЦА-аас сэрэмжлүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
605497
2 эможи

keyboard_arrow_up