ЯАРААД ЯАХАВ ДЭЭ- НЭГ ӨДӨР : Нийт ослын 70 хувь нь ОРОН НУТГИЙН замд гарч байна

2019 оны 6 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газраас "Яараад яахав дээ" зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх аяныг энэ сарын 17-ны өдрөөс эхлэнулс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг аян нь жолооч нарыг аюулгүй байдлаа ханган, тээврийн хэрэгсэл жолоодох дадал олгоход чиглэж байгаа аж. Энэ удаад "Яараад яахав дээ" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд орон нутаг руу явах замдуудад газар дээрээс нь аяны талаар сурвалжилсан юм. Цагдаагийн байгууллага хуучинсаг кампанит ажлын арга барилыг халж, иргэд, олон нийт рүүгээ чиглэсэн нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнгээ өгсөөр байна. Нөгөөтэйгүүр иргэд ч нэг үеэ бодвол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, ойлгож хүлээж авдаг болсон байна. Энэ удаагийн кампанит ажлыг нийгмийнхээ хариуцлагын хүрээнд Оюу Толгой ХК, Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис ХК, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд дэмжин ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны судалгаанаас харахад 29474 дуудлага бүртгэгдсэн бөгөөд 70 гаруй хувь нь зуны улиралд орон нутгийн замд гардаг аж.

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат:

Arslan.mn

Жилд дунджаар 560-600 орчим зам тээврийн осол бүртгэгддэг. Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан хотоос гарах орох замд хөдөлгөөн нэмэгддэг. Тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс бүрэн бүтэн байдлыг хангах, бага  насны хүүхдийг зөв тээвэрлэх дадал хэвшлийг суулгамаар байна. Эцэг эхчүүд дүрэм зөрчиж үр хүүхдэдээ  буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ бүхнээс таны хүүхэд суралцаж давтана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Зөвхөн би биш та би гэсэн зарчмаар замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

Судалгаагаар осолд орсон нийт  автомашины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэл  байсан гэжээ. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах  нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга юм гэдгийг сурталчилж, ойлгуулахад энэхүү аяны зорилго оршиж байна гэж албаныхан онцлон хэллээ.

Төв аймгийн замын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Н.Нямбаяр

Arslan.mn

Хэт ядарсан   үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гарах томоохон шалтгаан болдог. Хол замд удаан жолоо барихад бие нь чилж зүүрмэглэдэг. Нүд ирмэхийн зуурт л осол гарна. Орон нутгийн  замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг.Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь  буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм  тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа  буруу баримжаалдаг. Мөн  замын нөхцөл байдалд  тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй.

Та сайн жолооч байж болно, гэхдээ зам тээврийн осол гэдэг чинь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар хоромхон хугацаанд гардаг.

Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар осолын гаралт буурсан аж. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Мөн осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Маск продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн

Arslan.mn

Миний хувьд энэхүү аянд нэгдэж буй гол зорилго нь манай улсад  авто тээврийн осол маш их гараад буйтай холбоотой. Чимээгүй дайн гэх зам тээврийн ослыг бууруулах зорилготойгоор нэгдэж байна. Урлаг соёлоо төлөөлж байгаагийн хувьд нийгмийн хариуцлагын талаасаа нэг ч гэсэн хүнд суудлын бүсийг нь зүүлгээд, нэг ч гэсэн хүнд ухааруулаад нээрээ холын замд аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй шүү гэсэн уриалгыг л өгөхийг зорьсон. Нийт жолооч нартаа хандаж хэлэхэд амралт зугаалганы цаг эхэллээ энэ үед найз нөхдөөрөө, гэр бүлээрээ хөдөө орон нутгийн замд зорчихдоо бүсээ зүүн нэг нэгэндээ шаардлага тавин зорьсон газартаа яаралгүй очоорой гэж уриалмаар байна.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг.

Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2018 онд 29474 ослын дуудлага ирсэнээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. "Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд маань ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж яаралгүй явахыг" анхааруулж байна.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Өсөхбаяр

Өнөөдөр их бороотой сэрүүн өдөр байна. Цаг агаарын нахцөл байдлыг үл харгалзан орон нутгийн замд зорчиж буй иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаад баяртай байна. Яарад яахав дээ аяныг хүрээнд хөдөө орон нутгийн замд мэдээллийн самбарыг байрлуулсан байна. Үүнэээс зам тээврийн осол гэмтлийн талаарх осол, зөрчил дутагдлын мэдээлэлтэй болж байна. Иргэдийн аюулгүй байдлын үүднээс ийм сайхан аян эхлүүлээд хэрэгжүүлээд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлснээр осол аваарын тоо харьцангуй буурах байх.

Аян есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605395
1 эможи

Зочин
2019-06-30 11:10
сайн байна.
ИРГЭН
2019-06-29 20:28
ЗӨВ АЖИЛ БНА.ХУРД ХЭТРҮҮЛЖ БАЙГАА ЖОЛООЧЫН ИХЭНХ НЬ ХАЛТУУРЧИД БДАГ.ХУРДАН ЯВЖ ИХ МӨНГӨ ОЛОХ ГЭХ НЬ ХҮМҮҮСИЙН АМЬ НАСЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙДГЫГ АРД ИРГЭД ОЙЛГОЖ ШААРДЛАГА ТАВЬЖ БИЧЛЭГ ХИЙЖ МЭДЭГДЭЖ БАЙВАЛ ИРГЭДЭЭ АВРАХ БОЛНО ШҮҮ.
keyboard_arrow_up