Согтуу жолооч урсгал сөрж машин мөргөжээ

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө /2019.06.21/ 04.10 цагийн орчимд Их тойруу, Бөмбөгөр худалдааны төв зам дагуу "Toyota prius" маркийн авто машин унаж явсан 35 настай жолооч Гэсэр сүмийн уулзвараас Бөмбөгөрийн баруун уулзвар хүртэл урсгал сөрж, "Nissan Juke" маркийн авто машиныг мөргөн жолоочийг нь мөн өөрийгөө гэмтээжээ.

Осол гаргасан жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд ослын улмаас есөн хайс, хашлага эвдэрчээ. Тээврийн цагдаагийн албанаас тус хэргийг шалгах ажлыг эхлүүлэн хэрэг бүртгэлийн шатандаа явж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
605088
5 эможи

Ахмад СХД
2019-06-22 16:47
Бөхбат даргаа согтуу жолооч хэрээс хэтэрлээ , жолоочийн хариуцлагын хуулийг чангатгая ,согтуу жолооч нарын толгойг илсээр байтал даварч замбараагаа алдлаа ,архи л уусан жолочийн эрхийг бүх насаар нь хасаад байя тэгвэл нэг учир ургах болов уу ?
Зочин
2019-06-21 14:51
шар хайсны чанарыг салхи нэг шалгана, согтуу жолооч нэг шалгана
keyboard_arrow_up