ҮСХ: Говьсүмбэр аймагт хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ЯДУУ амьдарч байна

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын хүн амын ЯДУУРЛЫН ТҮВШИН 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа.  

ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнгээр Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр буурсан байна.

Arslan.mn

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа аж. Учир нь Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна. 

Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг байгаа бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна.

  • Говь-Алтай аймагт 45.1 хувь,
  • Дорнод аймагт 42.5 хувь,
  • Ховд аймагт 40.9 хувь байна.

Ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байгаа аж.

Arslan.mn

Дэлхийн банкны эдийн засагч Икүко Уочи "Ядуу амьдарч байгаа 10 хүн тутмын зургаа нь хот суурин газарт, 10 хүн тутмын дөрөв нь Улаанбаатарт байна.

Сүүлийн хоёр жилд МАА-н гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэ өссөн нь орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлсэн.

Б.Ариунзаяа даргын хэлсэнчлэн нийт хүн амын 15 хувь буюу 475 мянган хүн ядууралд өртөх эрсдэлтэй эмзэг байдалд байна. Эдийн засагт аливаа сөрөг цочрол гарахад эдгээр иргэд ядууралд өртөх эрсдэлтэй юм" хэмээн тайлбарлалаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
605084
2 эможи

2019-06-21 14:07
сонирхолтой
keyboard_arrow_up