ЦЕГ: Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явууллаа

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны эхний хагас жилд Автобааз, Санхүү аж, ахуйн албаны Хангалт үйлчилгээний төв, Тээврийн цагдаагийн алба, Архангай, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн, гүйцэтгэлийн шалгалтыг явууллаа.

Шалгалтын нэгдсэн дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, холбогдох нэгжүүдэд төсөв, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, нягтлан бодох бүртгэлээр тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг тус тус хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605047
0 эможи

keyboard_arrow_up