Б.Лхагважаргал: Дундговь аймгийн Мандалговь руу явах замын зорчих хэсгийн нэг тал нь усанд автсан

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаар нийслэлээс баруун тийш орж, гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас товч мэдээлэл өглөө. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Амралтын өдрүүдээр орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос гарч байгаа хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын нутаг Баянхангайн нутаг буюу Улаанбаатараас 117 дахь км-т орох, гарах хөдөлгөөний өнөөдөр 18:00 цагт хөдөлгөөнийг нээнэ гэж байгаа боловч хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна. 

Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замын 70 дахь км-т замын зорчих хэсгийн нэг тал нь бүхэлдээ усанд автаж, цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Борооны улмаас зам эвдэрч, хөрс нь суларсан байгаа учраас зөвхөн дээрх замууд гэлтгүй хотоос гарч, ордог бусад замаар зорчихдоо хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604864
1 эможи

Зочин
2019-06-18 12:29
Энэ Нисэхийн хүүхэд ямар их таргалаа вэ.
keyboard_arrow_up