Дотоодын цэргийн 05 дугаар ангийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

Дотоодын цэргийн тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийн  байрыг барих барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.  Энэ үйл ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол  Улсын Их хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дотоодын цэргийн тухай хуулийг балтлаж, мөн оны 09 дүгээр сарын 01 ний өдрөөс мөрдөж эхлээд байгаа билээ. Цэргийн байрыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Хуулинд заасан “эх орноо хамгаалах, хуулийн  дагуу цэргийн алба хаах” үүргийг хэрэгжүүлж, Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, цэргийн жинхэнэ албыг хаалгуулах нөхцөл бүрдэнэ" гэж албаны хүмүүс онцлов.

Энэ үйл ажиллагааны үеэр  Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн:

“Их жанжин  Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 05 дугаар анги нь 97 жилийн түүхтэй бөгөөд 1981 оноос энэ байранд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн шав тавьж буй цэргийн байрны барилга нь 1890 метр квадрат  бүхий гурван давхар барилга бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн жинхэнэ албаа хаах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх эхлэл тавигдаж байгаад баяртай байна.

Монгол улсын Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хууль сахиулах байгууллагууд түүний дотроос цагдаа, дотоодын  цэргийн байгууллагын  үйл ажиллагааны  эрх зүйн орчинг боловсронгуй  болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд  онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Та бүхнийг хуулиар хүлээсэн улсын онц чухал обьектыг хамгаалах үндсэн чиг үүргээ нэрт төртэй биелүүлж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” гэж хэллээ.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат:

Өдгөөгөөс 97 жилийн өмнө Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан Их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар дотоодын хамгаалах газрын албан байр, гянданг хамгаалах хувьсгалын эсэргүү бослого, үймээн самууныг дарах, орон нутгийн засаг захиргааны өмч хөрөнгөд  халдах дээрэм тонуултай тэмцэх зорилгоор 1922 оны 07 дугаар сарын 16 ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 цэрэг, дайчдыг сонгон авч, тусгай тасгийн анх байгуулснаар ард түмнийхээ дунд “Одонт хороо”  хэмээн алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн түүхэн замнал эхэлсэн билээ.

Энэхүү байрыг ашиглалтад оруулснаар Монгол улсын Үндсэн хуулинд заасан журамт үүрэг болох "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" үүргийг хэрэгжүүлж,  Дотоодын цэрэгт  хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, цэргийн жинхэнэ албыг нь хаалгуулах нөхцөл бүрдэнэ. Монгол улсын Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын  цэргийн байгууллагын  эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье" гэж хэлсэн юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид, 05 дугаар ангийн алба хаагчдын урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлсэн юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604520
0 эможи

keyboard_arrow_up