ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ: “БЯЦХАН ЗОРЧИГЧ“ аяны нээлт боллоо

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан, ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа Сүхбаатарын талбай дээр боллоо. 

Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага зэрэг байгууллагууд тус аяныг хамтран зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:

Arslan.mn

Бяцхан зорчигч аян өнөөдөр нээлтээ хийж байна. 2018 оноос Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  Тээврийн цагдаагийн албатай хамтран хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Бяцхан зорчигч” аяныг эхлүүлсэн. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн Тээврийн цагдаагийн албаны ажил биш. Тэгтэл өнөөдөр хүүхдээ машин дотроо тээвэрлэж яваад амь насыг нь хохироосон эцэг эх, хүүхдээ хараа хамгаалалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулаад тодорхой хэмжээгээр эрсдэлд оруулж байгаа эцэг эх, хүүхдээ дагуулаад гарцгүй, гэрэлгүй газраар зам хөндлөн гарч байгаа эцэг эхчүүд яах ёстой вэ гэдгийг бид бодох ёстой. Өнөөдөр судалгаанаас харахад зам тээврийн ослоос болж амиа алдсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эхтэйгээ зорчиж авсан байдаг. Бид аливаа хэрэг зөрчил гарсны дараа хариуцлага хүлээлгэх биш, дор бүрнээ л зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ёстой. Хүүхдээ тээврийн хэрэгслээр зөв тээвэрлэх, хүүхэддээ энэ төрлийн мэдээ мэдээллийг зөв сайн ойлгуулах хэрэгтэй байгаа учраас энэхүү аяныг дахин зохион байгуулж өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: 

Arslan.mn

Ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулна.  “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэх байдал хангалтгүй байна. Тиймээс энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг аяны хүрээнд хийнэ. 

Дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон. Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийг найдвартай, зөв тээвэрлэж хэвших нь тэдний амь нас, эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хэлмээр байна. 

Arslan.mn

“Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэхгүй байна хэмээн дүгнэж байгаа учраас энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг залуусын зүгээс санаачлан хийж эхэлж байгаагаа дуулгалаа.

Arslan.mn

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаан нь, Аюултай эцэг эх, асран хамаалагч, аюултай сургуулийн орчин, аюултай зам, аюултай тээвэрлэлт, аюултай гудамж зэрэг юм. Ялангуяа урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотой нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдийг автомашинд буруу тээвэрлэх, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах гэх зэргээс шалтгаалан хүүхэд өртсөн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603827
1 эможи

keyboard_arrow_up