Ш.Золжаргал: Хүүг минь хилсээр яллаж хохироосонд гомдож явдаг

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Өндөр настан Ш.Золжаргал өнөөдөр хилс хэрэгт холбогдон хохирсон 17 настай хүүгийнхээ асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Миний талийгаач хүүг М.Энхболд гэдэг байсан. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн сурагч н.Батмөнх гэдэг хүү 2000 оны 6 дугаар сарын 6-ны өдөр архи уучихсан сургууль дээрээ ирсэн юм билээ. Ингээд тэр хүүхэд сургуулийнхаа хүүхдүүдтэй маргалдан зодолдсон гэдэг юм. Уг зодоонд миний хүү оролцож, ганц өшиглөсөн гэж мэдүүлсэн байсан.

Энэ хэрэг тухайн өдрийн 12 цагт болсон байдаг. Тус зодоон болсноос хойш хүү минь гурав хоног алга болчихоор нь хайгаад байтал цагдаагийн байцаагч хүүг минь хорьчихсон байсныг мэдсэн. Тэгээд шүүх хурал болоход н.Батмөнх гэдэг хүүхдийн нүдний сувгийг тасалж хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэн чангад гурван жилийн хорих ял оноосон. Тухайн зодоонд оролцсон хүүхдийн ээж нь миний хүүд “Би чамайг хэргээс суллаад авчихна. Миний дүү хэргийг ганцаараа хүлээчих” гэж хэлээд хүлээлгэсэн байсан.

Arslan.mn
Миний хүү энэ хэргийн улмаас шоронд суугаагүй боловч насаараа гэмт хэрэгтэн гэдэг сэтгэл зүйн дарамттай явсан. Хохирогч н.Батмөнх гэдэг хүүхэд манайхаас худлаа хэлж 400 гаруй мянган төгрөгийг тухайн үед гаргуулан авснаар энэ хэрэг өндөрлөсөн” гэв.
 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603824
1 эможи

keyboard_arrow_up