ӨДӨРЛӨГ: ТЦА-ныхан иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна

2019 оны 5 сарын 22

Arslan.mnМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.05.22/ 11.00-16.00 цагийн хооронд Их жанжин Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Мөн жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.

Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгч байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

Arslan.mn

“Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг зам дээр хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд энэ өдөрлөгт оролцож байна. 11.00-16.00 цагийн хооронд болж буй уг өдөрлөгийн үеэр хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлж байна. Бидний ирээдүй болсон бяцхан зорчигчид зам дээр амиа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, аав ээжийгээ алдах гэх мэт үзэгдэл гарсаар байгаа бөгөөд энэ бүхнийг бууруулах ямар боломж байгаа талаар иргэдээс санал авах юм. Тээврийн цагдаагийн алба энэ санал хүсэлтийг зохих байгууллагуудад уламжлах болно.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал:

Arslan.mn

1925 оны энэ өдөр Монгол Улсад анх удаа замын хөдөлгөөний дүрмийг баталгаажуулж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан уг арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн “Бяцхан зорчигч” аяны нээлтийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл үйлчилгээг үзүүлж байна. Харин авто тээврийн үндэсний төвөөс явуулын оношилгоо, лавлагаа бусад ажлуудыг явуулж буй юм. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд ослоос өөрсдийгөө урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. 2018 оны байдлаар 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, 45 хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бий. Жилд дунджаар 300-500 хүүхэд осол гэмтлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж, хичээл сургуулиасаа тасалддаг. Энэ бүхний цаана хүүхдүүд эцэг эхтэйгээ гудамж, замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртдөг учраас энэхүү аяныг эхлүүлсэн.

ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд:

“Жолооны үнэмлэхтэй холбоотой  асуудлын хүрээнд үнэмлэхээ хаясан болон гэмтээсэн, хугацаа нь дууссан иргэдийн захиалга авах үйлчилгээг энд зохион байгуулж байна. Жолооны эрхээ хасуулсан, зөрчлийн 10 оноо нь дууссан иргэд сургалтын байгууллагад очиж сургалтдаа суун тухайн байгууллага мэдээллээ манай руу хүргэж өгнө. Түүний дагуу оноо болон эрх сэргээх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэхний хэвлэн бэлэн болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түр үнэмлэх хэвлэл үйл ажиллагаанд шилжсэн байсан учраас 2018 оны 10-12 сарын жолооны үнэмлэхүүдийг хэвлээд тараалтад өгсөн. Одоо нэгдүгээр сарын үнэмлэх хэвлэж байгаа. Зургаадугаар сард багтаан бүх хүсэлт гаргасан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

Arslan.mn

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ:
  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ:
  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгнө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
603823
1 эможи

keyboard_arrow_up