Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан юм.

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Харин өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсэний дагуу шүүх хуралдаан болсон.  Тус шүүх хуралдаанаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603799
0 эможи

keyboard_arrow_up