Дорноговь аймагт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн нэрэмжит "Буудлагын тэмцээн" 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, аваргууд тодорлоо.


Тэмцээнд нийт 39 анги, байгууллагын 78 тамирчин өрсөлдөж акм бууны  эрэгтэй төрөлд  тэргүүн байрыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, цагдаагийн ахлах дэслэгч А.Анхбаяр, дэд байрыг Нийслэлийн цагдаагийн газар, цагдаагийн хошууч Д.Батцоож, гутгаар байрыг Сонгино Хайрхан дүүрэг цагдаагийн 3 дугаар хэлтэс, цагдаагийн дэслэгч Н.Буяндорж нар тус тус эзэллээ. 

Эмэгтэй төрөлд  тэргүүн байрыг Увс аймаг дахь цагдаагийн газар, цагдаагийн хошууч Н.Мөнхзул, дэд байрыг Завхан аймаг дахь Цагдаагийн газар, цагдаагийн дэд ахлагч А.Батбаяр, гутгаар байрыг Дундговь аймаг дахь цагдаагийн газар, цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа, пм бууны эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Дотоодын цэргийн 05 дугаар анги, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхсолонго,  дэд байрыг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар, цагдаагийн ахлах дэслэгч Ю.Мөнхжин, гутгаар байр Тусгай хамгаалалтын газар, цагдаагийн ахмад М.Батмөнх нар шалгарч алт,мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. 

Эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Төв аймаг дахь цагдаагийн газар, цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхзул, дэд байрыг Тээврийн цагдаагийн алба, цагдаагийн дэд ахлах О.Мөнхзул, гутгаар байрыг Хэрэг бүртгэх алба, цагдаагийн ахмад Д.Энхцэцэг, байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар, дэд байрыг Дотоодын цэргийн 05 дугаар анги, гутгаар байрыг Увс аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид шалгарлаа.


Мөн тэмцээний үеэр шилдэг мэргэн буудагч эмэгтэйгээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин цагдаагийн хошууч Н.Мөнхзул, мэргэн буудагч эрэгтэйгээр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхсолонго нар шалгарч Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.


Тэмцээнд амжилттай оролцсон төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нартаа болон амжилттай зохион байгуулсан Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603201
0 эможи

keyboard_arrow_up