Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо бөх”-ийн тэмцээн боллоо

2019 оны 3 сарын 26

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах  “Жүдо бөх”-ийн тэмцээн боллоо

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо бөх”-ийн тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Спортын төв ордон”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр тус албаны Эргүүл, хамгаалалтын газар 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Тэргүүн байр”, Дотоодын цэргийн 05 дугаар анги 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Дэд байр”, Тээврийн цагдаагийн алба 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Гутгаар байр”-т, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сангисүрэн, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Баттөгс нар тус тус шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601470
0 эможи

keyboard_arrow_up