Х.Бат-Ялалтыг бусдыг заналхийлсэн гэх хэргээр шалгаж эхэлжээ

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас  Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Тэгвэл Х.Бат-Ялалтыг дахин нэг хэргээр шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан  Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх агуулга бүхий өргөдөл өгсөн бөгөөд үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: ZINDAA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601307
1 эможи

keyboard_arrow_up