НЭГ ТЭРБУМЫН өртөгтэй эмчилгээ хийлгэж буй Г.Эрхэс хүүд тусалцгаая

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Одоогоос есөн жилийн өмнө айлын гэрэл гэгээ болж аав ээждээ хайр нэмэн дуугаа хадаасаар энэ орчлонд Г.Эрхэс хүү мэндэлжээ.

Сургуулийн шилдэг сурагч, урлаг соёл, спортын авъяастай, хүн бүрийн хайрыг татсан, сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, дэгж дэрвэх насан дээрээ байгаа бяцхан хүү нэг л өдөр өвдөж “Төлжилтгүй архаг цус багадалт” (Severe aplastic anemia) хэмээх нэг сая хүнд ганц тохиолддог аймшигт өвчний оношийг 2018 оны 12сарын 25-нд сонсжээ. Шинэ оны босгон дээр эл мэдээг дуулсан хүүгийн ар гэрийнхэн сэтгэл санааны хямралд орж, сүлд модны чимэглэл нь гэрэлтэхээ больж, баярын өдрүүд нь бараан өдрүүдээр солигдсон гэдэг. Инээд нь зовинол болж, баяр нь айдсаар солигдсон нь дамжиггүй.

Уг өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Г.Эрхэс хүү аав ээжтэйгээ 2019 оны нэгдүгээр сарын 27-нд БНСУ-ыг зорьжээ. Хүү хэзээ ч цус алдах аюултай тул эмнэлэгт байнга хэвтэж байх шаардлагатай бөгөөд Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн шинжилгээ дахин өгч, эмч нар “яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгаж чадвал хүү бүрэн эдгэх боломжтой” гэсэн сайхан мэдээг өгчээ.

Одоогоор хүүгийн биеийн байдал ямар ч дархлаагүйгээс болж төрөл бүрийн халдварт өртөн өвчин тусах, тэр нь хурдацтай хүндрэх эрсдэлтэй, биеийн байдал тогтворгүй байгаагаас шалтгаалан чөмөг шилжүүлэх хагалгааг эхлүүлэх боломжгүй байгаа юм байна. Биеийн байдлыг тогтворжуулах, халдварт тохирсон оновчтой эмчилгээг хийхийн тул долоон төрлийн шинжилгээ авах, тохирсон эмчилгээг хийхтэй зэрэгцээд төлжилтгүй байгаа улаан, шар цус тогтмол сэлбэх зэрэг эмчилгээний төлбөр эмнэлэгт хэвтсэнээс хойш (үндсэн эмчилгээ эхлээгүй) 1,5 сарын хугацаанд 121,5 сая гаруй вонн буюу 285,5 сая төгрөгт хүрээд байгаа аж.

Хүүгийн биеийн байдал тогтворжвол донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд бэлтгэж химийн эмчилгээ эхлэх ба донорын шинжилгээгээр 17 настай төрсөн эгч, таван настай балчир охин дүү хоёул таарсан хэдий ч эгч нь донор болохоор шийджээ. Эмчилгээ үр дүнтэй болбол цаашдын эмчилгээ, эмчилгээний дараах байнгын шинжилгээ, хяналт гээд урьдчилан тооцоолж байснаас хавь илүү давж 400 гаруй сая орчим вонн шаардлагатай болсон байна.

Жирийн монгол залуу гэр бүлийн хувьд НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг гэдэг асар их мөнгө. Тэд 2019 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хандивын аян өрнүүлж, гэр бүл, сайхан сэтгэл танд найз болон ажлын газрын хамт олноос багагүй хандив цуглуулсан бөгөөд найз нөхдийн санаачилгаар “Хайр дүүрэн дэлхий” тоглолтыг зохион байгуулснаас гадна байр, орон сууцаа борлуулсан хэдий ч энэ их төлбөрийн 3/1-ийг л бүрджээ.

Үрийнхээ төлөө гэсэн ээж аав, ойр дотныхон нь шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч хүч дутаж байна. Монголчууд бид цөөхүүлээ ч дэм дэмэндээ сайхан сэтгэлээр нэгнээ өргөөд босгох хүчтэй ард түмэн шүү дээ. Та бүхэн энэ хөөрхөн хүүгийн эмчилгээг амжилттай болгохын төлөө, монголын маань ирээдүй болсон бяцхан нэгэн зүрхний төлөө, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч буй нэгэн залуу гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө сэтгэлийн дэмээ хайрлахыг хүсвэл дараах хандивийн данс руу сэтгэлийн өргөлөө хийхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хүүгийн ар гэрийн зүгээс уламжилж байна.

Хандивийн данс: ХААН Банк_5003445055_ээж_А.Ганчимэг

Woori_bank_1002-359-635344_А.Ганчимэг

ФЭЙСБҮҮК ХАЯГ РУУ ЭНД ДАРЖ ОРНО УУ

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601297
1 эможи

keyboard_arrow_up