ҮЙЛ ЯВДАЛ: Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ

2019 оны 3 сарын 20

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газар хуралдана.

МУИС-ийн хичээлийн I байранд

09:00 цагаас оюутнуудад УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт  "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяны  тайланг танилцуулна.

Мэдээлэл технологийн үндэсний паркт

11:00 цагаас Сингапур улсын ACE байгууллага гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Экспортын хурдасгуур хөтөлбөр” хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

Нарантуул олон улсын худалдааны төвд

11:30 цагаас ЦЕГ-аас "Нэг хором" өдөрлөг зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11: 30 цагт иргэн И.Энхсайхан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

12:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

Монголын залуучуудын холбоонд

12:00 цагт Казах үндэстний ёс заншил сурталчилах "Наурыз-2019" өдөрлөг болно.

Нийслэлийн 84 дүгээр сургуульд

13:00 цагт LEAD Mongolia хөтөлбөрийн Авилгатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багаас хэрэгжүүлэх "Сайн сургууль" төслийн нээлт болно.

Шангри-Ла зочид буудалд

14:00 цагаас Азийн хөгжлийн банк, “Сермсанг Пауэр Корпорейшн” “Паблик Компани Лимитед” компанийн удирдлагууд 15 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурна.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд

15:00 цагаас Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601287
0 эможи

keyboard_arrow_up