461-р ангид амиа егүүтгэсэн хэргийн талаар ШШГЕГ-аас тайлбар өглөө

2019 оны 2 сарын 25

Амралтын өдрүүдэд ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулагдаж байсан шүүгч өөрийн өмсөж байсан дотуур хувцсаараа /хөхний даруулга/ өөрийгөө боож амиа хорлосон гэх мэдээлэл олны анхааралд хүрээд байна.

Arslan.mn

Энэ сарын 22-ны өдөр АТГ-аас авлигалын хэргээр прокурорын зөвшөөрөл бүхий баривчилгаа явуулжээ. Улмаар талийгаачийг энэ сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулсан аж. Талийгаач ШЕЗ-ийн олон нийттэй харилцах албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад тэтгэвэртэй гарсан гавъяат хуульч, шүүгч Л.Бямбаа байсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж эхлээд байна. Тэрээр сүүлийн жилүүдэд “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.

Талийгаач тэтгэвэртээ гарсаны дараагаас өмгөөлөгч хийж байсан гэх ба АТГ-аас өнгөрсөн долоо хоногт түүний хувийн ажлын өрөөнд гэнэтийн шалгалт хийсэн байгаа юм. Ийнхүү түүний өрөөнөөс Салхитын мөнгөний ордтой холбоотой бичиг баримт илэрч цагдан хорьсон байна.  Мөн талийгаачтай хамт Салхитын мөнгөний ордын хууль ёсны эзэмшигч Ш.Мөнгөншагай болон түүний нэг хамаарал бүхий хүнтэй хамт хорьсон ажээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тус хорих ангид саатуулагдсан хоригдлууд оройн 22 цагт унтсан бөгөөд талийгаач шөнийн 00:10 цагт орноос өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон гэв.

Талийгаачийг амиа алдсан өдрийн маргааш өглөө нь суллагдах гэж байсан хэмээн албаныхан мэдээлж байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаачийг өрөөнд гадны нөлөөтэй боосон байж болзошгүй байгаа гэдгийг дуулгаж байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нэр бүхий зургаан шүүгчийн асуудлыг хянан шалгаж байсан. Дээрх шалгагдаж буй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байсан билээ.

Уг асуудлаар шалгагдаж байсан зургаан шүүгч дотор талийгаач Л.Бямбаагийн төрсөн хүү болох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат багтсан байсан юм.

Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа.

-Олон нийтийн анхааралд байгаа асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэжигтнийг шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. 

2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно гэсэн мэдээлэл өглөө.

 

Л.Анир

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
6
600520
13 эможи

зочин
2019-02-27 09:30
Ямар муухай юм бэ????? буруутай алба хаагчид гээд хөөрхий цалингаас цалин хооронд амьдарч ядаж байгаа хэдэн алба хаагчдыг золигт гаргах болж байна.
Чимгээ
2019-02-25 19:18
Баахан хөрөнгөжчихсөн хүн яавал ард хоцорсон хууль бус юмаа алдуулахгүй үр хүүхэдээ үлдээхээ мэдээд өөрийгөө золигт гарнаж байгаа л байх гэж бодож байна. Хужлиын хүн яах ямар шийтгэл элэрээ сайн мэдэж байгаа
DSN Oogii
2019-02-25 17:22
Neg oroond gantsaarang ni horij l bsan bol notoi l bn shvv de. Ugaasaa gadnii nolootei baih ni oilgomjtoi ene hvn gantsaara avilgad ortood avaad ideed uutsan bish hamsaatanguud ni shalgagdaj bga gedgiig medjeej hvn yu gej ooriigoo horooh yum. Gantsaaran deer ni bas bvh hereg tohogdson bol ooriigoo horoochihloo gesen arai l bn shvv
Зочин
2019-02-25 15:52
Шүүгч байсан боловч тэтгэвэрт гараад 10 аад жил болсон. Өмгөөлөгч хийж байсан. Гэтэл яагаад өмгөөлөгч гэж хэнч бичихгүй. шүүгч гээд байнаа.
Зочин
2019-02-25 12:33
Зодуулаад өөд хүнийг гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан юм чинь үүнийг бас л гадны нөлөөгүй гэнэ дээ...
шшбг
2019-02-25 12:32
Сахилга хариуцлага хаана бна аа
х
2019-02-25 12:31
Амьд явах баталгаа бна уу Төрийн хамгаалалтанд байж ийм болох гэж дээ
Zochin
2019-02-25 12:16
Bvh yum ni ilreh gd bhaar ingej bgaan bhdaa horongoo hamgaalah arga uu ene odoo
Зочин
2019-02-25 11:59
Яаж ч бодсон захиалгаар алсан нэг бол, ард нь үнэхээр аймшигтай их юм байнадаа. Торны цаана юу болсныг хэн мэдэх билээ.
R
2019-02-25 11:58
Муу лалрууд өөрсдөө л алаа биз.
novsh
2019-02-25 11:48
uheh morooroo uhehgui ajila hj bga humuust gai boloh gej
sek
2019-02-25 11:47
mongoliin bvx shvvgch nariig bvgdiin shalgax xergtei awilgaar bvgd bayjsan xvmvvs
keyboard_arrow_up