Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2018 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллалаа

2019 оны 1 сарын 26

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт,  зөвлөгөөн энэ сарын 23-аас 25-ыг дуустал гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар хот, хөдөө орон нутгийн нийт 140 гаруй удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. 

Зөвлөгөөний төгсгөлд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан байгууллагын удирдлагуудыг шагналаа. 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж : 

Монгол төрийн цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын эрхэм удирдах ажилтнууд та бүхний энэ өдрийн амрыг эрье. 2018 онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид руу чиглэсэн олон ажлуудыг ажил болгосноос гадна Мөрдөн байцаах албаны шинэ байр, хот, хөдөө орон нутагт алба хаагчдын орон сууцыг  ашиглалтад орууллаа. Төрийн үйлчилгээний гол хэсэг бол цагдаагийн ажил байдаг. Тиймээс та бүхэн хохирсон иргэдийг ойлгож, зөв боловсон харьцах, нөхцөл байдлаа танилцуулж ажиллах хэрэгтэй. Ажлынхаа гүнд нь орж ажиллах хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулья. Удирдах албан тушаалтнууд та бүхэн хохирсон иргэдтэй уулзаж, хэдэн удаа байцаалт өгсөн, хүндрэл чирэгдэл учруулсан эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй. Гэм хийгээгүй л бол нэг ч иргэний биед хүрэх ёсгүй. Монголын хууль, шудрага ёсны байдал та бүхнээс хамааралтай гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. 

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав: 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өнгөрөгч 2018 онд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан. Энэхүү амжилтанд та бүхний оруулсан хувь нэмэр их байсныг онцлон тэмдэглэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийг нэгтгэн "Тээврийн цагдаагийн алба" болгож, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Мэдээллийн технологи, холбооны төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Шуурхай удирдлага ажиллагааны хэлтсийг нэгтгэн "Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба"-ыг тус тус байгуулсан. Энэхүү зохион байгуулалт нь зөв байсан гэдэг нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр дүнгээс тодорхой харагдаж байна. Өнгөрөгч онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ялангуяа хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийлэл, цахим орчин, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, төрийн болон ТББ-ын хамтын ажиллагаа, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон үр дүнтэй ажил, арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend" хөдөлгөөн, "Цахим орчинг зөв болгоё", "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018" аян, "Илрүүлэлт-Шийдвэрлэлт", "Байгаль орчноо хамгаалья" зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг онцлон дурдъя. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа нэг бодлогоор ажиллах ёстой гэдгийг хатуу анхааруулья.  Шийтгэх, баривчлах, албадлага хэрэглэх нь цагдаагийн тэмүүлэл биш. Харин шудрага ёсыг эрхэмлэж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл, хууль сахин биелүүлэхийг таниулах замаар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь Цагдаагийн чин эрмэлзэл гэдгийг та бүхэн санаж, хүлээсэн үүргээ биелүүлэхдээ ямагт анхаарах хэрэгтэй. 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагчдын хариуцлага, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, иргэдийн цагдаад итгэх итгэлийг  нэмэгдүүлэх зорилгоор  зохион байгуулсан  “Байгууллагын  соёлыг дээшлүүлье”  аянд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байранд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, дэд байранд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, гуравдугаар байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Э.Золбаатар нар тус тус шалгарлаа. 

Arslan.mn

Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн  бэлтгэлийг хангах “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэхэд  идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байрт  шалгарсан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа,  дэд байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Гансүх,  гуравдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг нар тус тус  нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан юм.  

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж,  байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий дүнгээр хангалттай үнэлэгдэн, аймаг дахь цагдаагийн газар,  хэлтсүүдээс Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа А.Батбаяр нар шалгарлаа. 

Arslan.mn

Эх сурвалж: police.gov.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599717
6 эможи

9y5nt9o7d3
2020-02-08 05:15
y1oovdj6h0
2020-02-08 04:44
keyboard_arrow_up