“Алба хаагчдын чадамжийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах нь“ сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 1 сарын 17

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ” зорилтыг хангах, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын чадамжийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах нь” сэдэвт моудль сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.

Сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын сургалтын ажил хариуцсан болон сургагч багшаар бэлтгэгдсэн 29 алба хаагч оролцлоо. Сургалтын нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, тус төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар оролцоо. Энэхүү сургалт нь Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд алба хаагчид нэгдүгээр модуль буюу чадамжийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах чиглэлээр ойлголт, мэдлэг, ур чадвар олж авч, зохих даалгаврыг бие даан хийж, үнэлүүлсний дараа хоёрдугаар шатны модуль сургалтад хамрагдаж, чадамжийн үнэлгээ хийх эрх олгогдох юм.

Эх сурвалж: police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599394
0 эможи

4ebw9ce8j9
2020-02-08 05:07
8z4bhx0xjj
2020-02-08 04:44
keyboard_arrow_up