Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө smartcar.mn ашиглан хялбар төлөөрэй

2019 оны 1 сарын 17

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа амжиж татвараа төлөөрэй Arslan.mn

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтэст авч эхэллээ.

Автомашин эзэмшигч бүр тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг өөрийн эзэмшиж буй машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тиймээс татвар төлөгчдийг хуулийн хугацаандаа төлбөрөө төлөхийг сануулж байна. 


Та тээврийн хэрэгслийн татвараа Татварын хэлтэст биеэр очиж төлөхөөс гадна Smartcar.mn цахим системийг ашиглан онлайнаар төлөх боломжтой. Тодруулбал, ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талыг бий болгоод байгаа билээ. 

Хэрэв та хуулийн хугацаандаа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасныг дахин сануулъя. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599383
0 эможи

6azhvpfmy3
2020-02-08 05:14
keyboard_arrow_up