Шөнө оройн цагаар дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

2019 оны 1 сарын 17

хулгай  зурган илэрцүүд

Шөнө оройн цагаар үгсэн тохирч бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг 6 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгаж байна.
2018 оны 5 дугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтолоо согтсон иргэдийн хоолойг нь боож амь биед нь аюултайгаар эд зүйслийг нь дээрэмддэг 6 гэмт этгээдийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөний 01 цагт илрүүлэн баривчиллаа.
 Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19-ны залуучууд, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ. 
Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599369
1 эможи

w58y06bvh3
2020-02-08 05:14
keyboard_arrow_up