“Очир“ төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хойшиллоо

2018 оны 11 сарын 21

Arslan.mn

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10:00 цагт болгож хойшлууллаа.

Шүүх хуралдааны үеэр шүүхийн Тамгын газрын гадаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд хамгийн хүнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан байна. 

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2.4, 11.2.7, 11.2.11, 11.6.2, 12.1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

2018.11.21

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан.

Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597373
0 эможи

keyboard_arrow_up