ҮЙЛ ЯВДАЛ: “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно

2018 оны 11 сарын 21

НЗДТГ-ын А танхимд

Arslan.mn

09:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.Хуралдаанаар нийслэл дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.

Монголын уран зургийн галерейд

09:00 цагаас “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн эхэлнэ.

“Пума Империал” зочид буудалд

09:00 цагаас “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт болно.

Үндсэн хуулийн цэцийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагаас “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно.

Улсын гуравдугаар эмнэлэгт

10:00 цагаас тус эмнэлгийн нэвтрүүлсэн шинэ технологийг нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас:89936399

12:00 цагт “Шударга иргэдийн фронт”, “ХАС”, “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Хэвлэлийн хүрээлэн”-д

11:00 цагт “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс улс төрийн зарим албан тушаалтны гэмт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгжийн төлөөлөл шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Holiday Inn” зочид буудалд

14:00 цагаас 2015-2018 онд ШХА-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн I шатны үр дүнг олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвүүдэд

09:00-16:00 цагт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597346
0 эможи

keyboard_arrow_up