Өдөр өнжүүлэх төвийн согтуу эмэгтэй багш зургаан настай хүүг хичээлээс нь аваад явах замдаа орхижээ

2018 оны 11 сарын 20

Арваннэгдүгээр сарын 19-нд буюу өчигдөр  БГД-ийн нутаг дэвсгэрээс алга болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ.

Arslan.mn

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүртэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр "40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүүг алга болсон талаар дуудлагыг 19-ний өдрийн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сан дотроос олсон" гэв.

Түүний хэлж буйгаар хүүг олох үед айсан байдалтай гэрэл бараадаад зогсож байгаагаа цагдаагийн алба хаагчдад хэлжээ.

Цагдаагийн алба хаагчид тухайн хүүгийн ангийн багшаас хүүгийн талаар тодруулахад "Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад ирээд хүүхдүүдээ тоолоод аваад явсан" гэх мэдээллийг өгсөн байна. Ингээд хүүгийн явдаг буюу 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү яагаад алга болсон талаар тодруулах гэхэд сэжигтэй байсан тул тухайн багшийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр шалгажээ. Ингээд тухайн багшийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.

Харин хүү "Өдөр өнжүүлэхийн багш биднийг сургуулиас аваад явж байгаад эмийн сангийн хажууд зогссон. Намайг тэнд үлдээгээд явчихсан" хэмээн хэлжээ. Түүнчлэн "Хүү дөрвөн цаг орчим эмийн сан дотор зогссон бөгөөд энэ хугацаанд түүнийг том хүнтэй явж байгаа эсэх талаар хэн нэгэн асуугаагүй, эмийн санч ч тоогоогүйг" ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр нэмж хэллээ.

Завгүй ажилтай, хүүхдээ сургуульд нь өөрийн биеэр өгч, авах боломжгүй эцэг эхчүүд өдөр өнжүүлэх төвд ханддаг. Ингэхдээ тухайн төв нь хүүхдийнх нь эрүүл, аюулгүй байдлыг хангах орчин мөн эсэх болон ажиллуулж буй хүмүүс найдвартай юу үгүй юу гэдэгт анхаарал хандуулж, хяналт тавьдаггүйгээс ийм хэрэг гарч байна. Тиймээс хүүхдээ явуулах өдөр өнжүүлэх төвийг судалж, анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ- Хэвлэл, мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
6
angry an post
10
597322
26 эможи

Зочин
2018-11-20 13:11
өдөр өнжүүлэх төв болон багшид ямар арга хэмжээ авав?
keyboard_arrow_up