“Очир“ төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсаал хийнэ

2018 оны 11 сарын 15

Arslan.mn

Одоогоос жил гаруйн өмнө “Очир” төвд 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Гэвч хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шатнаас хэд хэдэн удаа буцсан юм. Энэ сарын 7-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр товлосон билээ. 

Тэгвэл уг шүүх хурлын үеэр тайван жагсаал хийх болсон талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээллээ.

Arslan.mnМонголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэрэг гараад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч шийдэгдээгүй байгаа тул хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллах болно. Мөн Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна” гэв. 

Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шүүх хурал болох өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын гадаа тайван жагсаал хийх юм байна. 

Arslan.mn

Хохирогч охины эмээ С.Оюунцэцэг “Охины минь амь насаа алдсан хэрэг шалгагдаж эхлээд жил гурван сар болж байна. Урьдчилсан үзлэг дутуу хийгддэг, шүүх эмнэлгийн акт буруу зөрүү гарч байгаагаас цаг хугацаа их алдаж байна гэж үзэж байна. Утсаар ч сүрдүүлэг, заналхийлэл их ирж байна. Мөн  саяхан болсон хэлэлцүүлгээр хэргийг хүний амь хөнөөсөн гэдгээр зүйлчилсэн. Үүний дараагаар охиныг минь архичин байсан, биеэ үнэлэгч байсан мэтээр олон нийтийн сүлжээгээр ярих боллоо.

Бид хэрэгтний өмгөөлөгч, ар гэрийнхэнд үнэхээр гомдолтой байна. Өмгөөлөгч нь биднийг хүн гэж үзэлгүй, маш муухайгаар харьцаж байна. Тиймээс бид өмгөөлөгчийнх нь ёс зүйгүй асуудлыг зохих байгууллагад хандаж, арга хэмжээ авахуулна” хэмээв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийгэмд гарч буй хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг арилгахын тулд “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” аянг өрнүүлж байгаа. Уг аянаараа дамжуулан шат дараалсан үйл ажиллагааг урт хугацаанд зохион байгуулах юм байна.

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597179
0 эможи

keyboard_arrow_up