Замын цагдаагийн албаны 2018 оны “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН” шалгарлаа

2018 оны 7 сарын 19

Arslan.mn

Замын цагдаагийн албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүд болон албаны хамтын ажиллагааг сайжруулж шинэ түвшинд гаргах, тэдний дэмжлэг туслалцааг авч үүрэг оролцоог нэмэгдүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Замын цагдаагийн албанаас “Чадварлаг хамт олон-2018” шалгаруулах цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

Энэ жил тус тэмцээнийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид урлаг, спорт, мэдлэг, чадвараараа нийт 10 төрлийн тэмцээнд 7 сарын хугацаанд өрсөлдөж өнөөдөр сүүлийн төрөл болох “Аха” тэмцээн явагдаж нийлбэр дүнгээ гарган аваргуудаа тодрууллаа. 

Тэмцээнд тус албаны нийт 19 харъяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн тамирчин, алба хаагчид Сагсан бөмбөг, Биллъяард, Гар бөмбөг, Дартс, Ширээний теннис, Усанд сэлэлт, Дуу яруу найраг, Албаны шуурхай бэлэн байдал, Хөл бөмбөг, АХА гэсэн төрлөөр өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байранд 32 оноогоор 5 хэлтсийн хамтарсан “Оргил” багийн хамт олон, хоёрдугаар байранд 38 оноогоор Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, гуравдугаар байранд 49 оноогоор Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарлаа.  

Тэмцээнд амжилттай оролцсон хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт Гадаад улс болон эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, цом, өргөмжлөлөөр шагнагдаж байгаа юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59650
0 эможи

keyboard_arrow_up