УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг ална хэмээн заналхийлжээ

2018 оны 4 сарын 15

Монголын бөхийн холбооныхон хоёр хуваагдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хуваагдал даамжирсаар эцэстээ хэрүүл зодоондоо тулсан талаарх бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу Баасан гаригаас Бямбад шилжих үдэш  Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд, хүргэн А.Сүхбат аварга болон Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын  Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэжээ. 

Arslan.mn

Болсон явдлын талаар Үндэсний бөхийн холбооноос мэдээлэл авахад 'Бөхийн өргөөнд хамгийн түрүүнд А.Сүхбат аварга тоглолт үзнэ хэмээн туслахынхаа хамт орж ирсэн. Түүний араас  Б.Гантогтох гарьд   Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нар орж ирж, үймээн дэгдээсэн. Баянзүрх дүүргийн цагдаа нар ирж зохицуулсан. Цагдаа нар үймээн үүсгэсэн бөхчүүдэд шаардлага тавьж, Бөхийн өргөөнөөс тэднийг гаргасан ч  А.Сүхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёр үлдсэн' гэсэн тайлбарыг өгсөн юм.

Arslan.mn

Цагдаа нар шаардлага тавих үед УИХ-ын гишүүн А.Сүхбат 'би эндээс гарахгүй' хэмээн эсэргүүцсэн талаар эх сурвалж хэллээ. Гэхдээ үймээний эзэн А.Сүхбат аварга үүрээр гэртээ харьжээ.

Үндэсний бөхийн холбооны талцал ийм дээрээ тулсанд  зарим бөхчүүд эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Үндэсний бөхийн нэг аварга нь бурханы оронд залраад удаагүй байхад шөнө дөлөөр Бөхийн өргөөг булаацалдсан хэрүүл үүсгэсэнд их аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат болон Увс нуур дэвжээнийхэнд олон нийтийн сүлжээнд шүүмжлэлтэй хандаж байна. Өнөөдөр Х.Баянмөнх аварга хамгаалалтын алба хөлслөн бөхийн өргөөний хаалгыг эвдэж, дайрсан байна. 

Arslan.mn

Дашрамд мэдээллэхэд Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан хурцдаж, залуусыг хөлслөн Бөхийн өргөөний хаалгыг эвдүүлсэн асуудал өнөөдөр орой 19:00 цагийн үед 2018.04.14/ гарсан.Тэгвэл цагдаагийнхан хамгаалалт авч уг асуудал намжсанаас хойш УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн өргөөний гадна ирж МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийг ёс бус үг хэллэгээр заналхийлэн, дарамталж ойр орчимд байсан хүмүүсийн "чихийг дэлдийлгэжээ".  УИХ-ын гишүүн А.Сүхбат УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг ална хэмээн заналхийлсэн байна. 

Ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийн нэр хүнд сандал, суудлын төлөөх тэмцэлд дунд сэвтэх вийдээ. Монгол бөхийн намба, жудаг, хүндлэл хаана байна вэ, эрхэм аваргуудаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
28
wow an post
51
yay an post
13
sad an post
112
ouch an post
27
confuse an post
34
angry an post
501
56085
837 эможи
keyboard_arrow_up