“Багануур“ ХК Олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зорилтуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангах явдал байдаг. “Багануур” ХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, ажлын байрны эрсдэлийг бууруулж, аюулгүй ажиллагаагаа сайжруулсаар ирсэн.

Тэгвэл Францын Олон Улсын аудитын “Афнор” групп “Багануур" ХК-д ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын баталгаажуулалтын гэрчилгээг олголоо. Энэ нь уул уурхайн салбартаа анхдагчдын нэг болж байна. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 45001:2018 стандартын гэрчилгээг авснаар компанийн үйл ажиллагаа, менежментийн тогтолцоо сайжирч нийт ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдлэг дээшилж “vision zero” буюу ослыг тэглэхэд томоохон алхам болж буй юм. Энэхүү гэрчилгээг авах нь стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулан баталгаажуулах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630793
0 эможи

Зочин
2021-09-09 18:48
энэ цаас хэдэн зуун сая вэ?? Юунд хэрэгтэй вэ??
keyboard_arrow_up