Эхний хоёр сарын байдлаар 322.8 мянган тонн нүүрс экспортолжээ

2021 оны 2 сарын 18

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  322.8 мянган тонн нүүрс экспортолжээ.  Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 24.6 хувиар  (656.5  мянган  тонноор) өсчээ.

Мөн зэсийн баяжмалын экспорт 9.8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь нийт  төсвийн орлогын 24.3 хувийг бүрдүүлсэн гэсэн үг.

Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас Хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Улмаар Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр  он гарснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 850 гаруй автомашин хил нэвтэрч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623759
2 эможи

keyboard_arrow_up