1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн ДАНС РУУ шилжүүлж эхэлжээ

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2,5 сая иргэнд олгох 2019 оны ногдол ашгийн төлбөр 179 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. 

Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс иргэдийн хувьцааны дансанд ногдол ашгийг байршуулаад байна. ХАОАТ-ын хуулийн дагуу 10 хувийн татварыг хассанаар нэг   ширхэг хувьцааны ногдол ашгийг 81 төгрөгөөр бодож олгох юм байна. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм. 

Энэ талаар ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөрөөс тодруулахад "Дансаа баталгаажуулсан 900 мянга орчим иргэний ногдол ашгийг шилжүүлж байна. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг хэзээ, хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Сангийн яамнаас нэдсэн журмаар мэдээлэл өгнө" гэлээ. 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс брокерын компанид данс нээлгээд арилжааны банкны данстай холбосон 839 мянга гаруй иргэний дансыг баталгаажуулжээ. Засгийн газраас иргэдийн данс руу ногдол ашиг тараах шийдвэр гаргасан тохиолдолд иргэд мөнгөө авах боломжтой болох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
619559
3 эможи

Зочин
2020-09-01 19:40
Зочин
2020-09-01 07:34
ашгүй шилний цаанаас чихэр доолгов
Зочин
2020-08-31 16:09
Сайн байна уу. ебаримт-ын бүртгэлтэй иргэний дансаар олгож болно. гэсэн байхаа.
Зочин
2020-08-31 15:12
keyboard_arrow_up