АТГ: УИХ-ын гишүүдийн тал хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар 39587 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Архангай, Дундговь аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. Улсын хэмжээнд явц байдал 94.5 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтны 179 нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Тэдгээрийн 39 нь УИХ, Засгийн газрын гишүүн, 10 нь Төрийн нарийн бичгийн дарга, 20 нь агентлагийн дарга, 35 нь Элчин сайд, консул, 75 нь бусад албан тушаалтан байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба гаригт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613615
1 эможи

Зочин
2020-02-11 20:37
Зочин
2020-02-11 15:38
Орлогоос гадна зарлагыг давхар хянах ёстой байгаам даа. Орлогоосоо давсан зарлагыг маш сайн шалгах ёстой. Авилгал илэрнэ дээ.
иргэд
2020-02-11 15:20
Хөөрхийдөө хүн л юм хойно ХОМ-гаргаж өх нь хэцүүл байгаа шүүдээ,яагаад-дандаа луйвар буруу гарын эд юмс байгаа болохоор...тэднийг тэгэж зовоохоор дахиад л төрд гаргахаа больчихолдоо
keyboard_arrow_up