Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т орших  Оргот гэдэг газарт есдүгээр сарын 7-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 08:38 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630736
0 эможи

keyboard_arrow_up