МЭДЭГДЭЛ: Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 2021 оны дуустал жуулчин хүлээж авахгүй

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2021 оныг дуустал жуулчин хүлээн авахгүй байх шийдвэр гаргажээ.

Тус сумын Хармай багийн засаг даргын гаргасан захирамжид “COVID-19 вирусийн тархалт Монголд буухгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ард иргэдийн санал хүсэлтийн дагуу 2021 оныг дуустал Баруун, Зүүн тайгад байгалийн аялал болон, цаачин түмний ахуй амьдралтай танилцах, цаан сүрэг үзэх аяллыг хүлээн авахгүй байхаар болсон тул энэ маршрутын дагуу аялал зохион байгуулахгүй байхыг мэдэгдэж байна. Цагийн байдал ямар байхаас шалтгаалан дээрх хугацаанд өөрчлөлт орж болно” гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627824
6 эможи

keyboard_arrow_up