Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг нөгөөдрөөс хязгаарлана

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ хуралдаж КОВИД 19-ийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргалаа.

Зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR  шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ гэв.

Мөн Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлана.

  • Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг АОК-оос гаргалаа.
  • Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.    
  • Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана./ Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г/м.
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-д дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх/
  • Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл  ажиллагааг хязгаарлана. / дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв г/м/
  • Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
  • Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
  • Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.
  • Зулзагын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10 аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялж зугаалахгүй байх.

Сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдсанаар 2021.5.28-2021.6.14 хүртэл 3 дахь давлагаагаар  нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо. Өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байна. Бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байна.  Өвчлөгсдийн 87 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Огт вакцинд хамрагдаагүй 110 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627807
2 эможи

keyboard_arrow_up