Булган аймагт сүүлийн нэг хоногт халдварын 32 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт халдварын 32  тохиолдол Булган суманд бүртгэгдсэн байна.  Аймгийн хэмжээнд нийт 137 тохиолдол бүртгэгдсэнээс

  • Булганд 41,
  • Сэлэнгэ суманд 48,
  • Хутаг-Өндөрт 27,
  • Орхонд долоо,
  • Тэшигт зургаа,
  • Бүрэгхангайд тав,
  • Бугат, Баян-Агт, Могод суманд тус бүр нэг батлагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа халдвартай иргэдийн биеийн байдал нь  маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр ес, хөнгөн 14 байна. Булган суманд хоёр хүн коронавирусний халдвараар нас барсан гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627266
0 эможи

keyboard_arrow_up