СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд унаж осолджээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлага 05.23-ны өдрийн 18:40 цагт ОБЕГ-т иржээ.

Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Төв аймгийн “Зүүн Байдлагын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 124 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 05.22-ны өдрийн 17:00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолджээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627221
0 эможи

keyboard_arrow_up