Завь хөмөрч, осолдсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 21 өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан.

Өнөөдрийн байдлаар усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тодруулбал, энэ сарын 22-нд осолдсон газрын 3- 20 километр зайнаас 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг олсон. Харин энэ сарын 23-ны 14.12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км газарт Цацын булан гүүрний доод талаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өгсөн.

Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, ИхУул сумын Засаг даргын Тамгын газар, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийн хүмүүс ШинэИдэр сумын харьяат 50 настай эрэгтэй Г, Рашаант сумын харьяат 32 настай, эмэгтэй У, Улаанбаатар хотын ХанУул дүүргийн харьяат, 8 настай эмэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626184
0 эможи

keyboard_arrow_up