Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

2021 оны 3 сарын 04

Arslan.mn

Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу  сөрөг гарчээ. Тиймээс тус аймагт энэ сарын 3-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж шийдвэр дуусгавар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Увс аймгийн Онцгой комиссын гишүүн Б.Баттулга “Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод Covid-19 авсан. Үүнтэй холбоотойгоор 48 цагийн хөл хорио тогтоож, тандалт судалгаагаар 154 хүний шинжилгээг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн. Бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа болон автомашины орж, гарах хөдөлгөөнийг нээлээ.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624216
1 эможи

keyboard_arrow_up